Саятан эрийн хүслийг Бритни биелүүлсэн үү?
Саяхан болж өнгөрсөн MTV Music Awards-aac Piece of me дуугаараа гурван ч номинацид нэр дэвшиж шагналын хур буулгаад байгаа Бритни Спирс өөрийгөө үнэхээр чадалтай, чансаатай, үнэтэй дуучин гэдгээ батлаад авлаа. Энэхүү шагналуудынхаа ачаар өөрийнх нь талаар таагүй бодолтой байсан олон нийтийн толгойг зөв тийш нь эргүүлээд амжсан түүний секс баримтуудыг энэ удаа уншигт та бүхэндээ дэлгэж байна.
Нэр: Бритни Жин Спирс
Төрсөн он cap өдөр: 1981.12.02
Төрсөн газар: АНУ-ын Луизиана муж, Кентвуд хот
Мэргэжил: дуучин, бүжигчин, жүжигчин
Бритнигийн уналт ба түүний секс амрагууд
Тэрээр Жастинаас салаад 2004 оны нэгдүгээр сарын гурванд багын найз Жейсрон Александртайгаа Невада мужийн Лас Вегасд гэрлэсэн ч уг гэрлэлт ердөө л 55 цаг үргэлжилээд нэгдүгээр сарын таванд цэглэгдлээ. Үүний дараа Бритни гурав дахь аялан тоглолтоороо явж байгаад клипнийхээ зураг авалтын үеэр хөлөндөө бэртэл аваад байхдаа ээлжит нөхөр Кэвин Федерлайнтайгаа танилцаж гурван сарын дараа сүйгээ зарлаж 2004 оны есдүгээр сарын 18-нд гэрлэв. Кэвин Федерлайн Бритнигээс өмнө жүжигчин Шар Жексонтой амрагийн холбоотой байсан ба өнөөх нь найман сартай жирэмсэн байжээ. Хамгийн сонирхолтой нь Бритни. Кэвин нар хуримынхаа анхны шөнөөс авахуулан зургаан өдөр тасралтгүй загас наадуулсан тухайгаа хожим ам алдсан байдаг. Хуримаа хийсний дараа Бритни карьерээ түр завсарлаж гэр бүлдээ цаг заваа зориулахаа мэдэгдсэний дараа 2005 оны есдүгээр сарын 15-нд анхны хүү Шон Престон Спирс Федерлайнаа төрүүлж ээж боллоо. Гэтэл яг нэг жилийн дараа есдүгээр сарын 12-нд удаах хүү Жейнден Жеймсээ төрүүлж хоёр cap болсны дараа салах өргөдлөө шүүхэд өгчээ. Энэ мөчөөс л Бритнигийн дэлхий дахинд шуугиан тарьсан секс скандалууд ар араасаа хөвөрч хэвлэл мэдээллийнхэн зөвхөн түүгээр л хоолоо олж идэж байлаа. Бритнитэй холбоотой хар тамхи, бор дарс, элдвийн эрчүүдтэй сексдэж байгаа гэрэл зургууд түүний нэрийг богинохон хугацааны дотор шаварт хутгаж орхилоо. Нэгэн цагт дэлхийн мянга мянган хүний шүтээн байсан поп одын гудамжны танхайрал, шөнийн клубүүдээр хэсэж эрчүүдтэй зугаалж, хурьцал үйлдэж байгаа болон дотоожтой дотоожгүй зурагнуудыг папарацууд мөрдөн мөшгиж нийтэд дэлгэсэн нь санаанд оромгүй шуугиан дэгдээж байлаа. Тэр ч бүү хэл түүний зугаалж байсан эрчүүдийн нэг болох Исаак Коэн сэтгүүлчдэд супер одын ор хөнжлийн асуудлыг дэлгээд зогсохгүй News of the World сэтгүүлд поп гүнжийн амраг байх ямар байдаг талаар “Бритни сексэнд тун дуртай төдийгүй орондо маш янаг, тэгээд бас их гоё биетэй гэж дэлгэрэнгүй ярицлага өгчээ. Цааш нь тэрээр “Би Бритнигийн зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэж чадаагүйдээ одоо болтол Кевинг мартаж чадахгүй байгаа, тэр намайг анх урихад ханан дээр хуримынх нь даашинз өлгөөтэй байгааг би олж харсан. Мөн бид тэр оройноо сексдэхэд Кевин бидэнтэй хамт орон дотор байгаа мэт сэтгэгдэл төрж байсан гэж дурсжээ. Түүний дараа нэгдүгээр сард ” Play boy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнеромын Лас Вегас дахь Palms Hotel pyy нисэж больё оо гэтлээ загас наадуулсан тухайгаа өгүүлээд “Бритни халуухан амраг төдийгүй бусад эмэгтэйчүүдийн л адил амьдралаа бодон шаналж.хүүхэд гаргаснаасаа хойшхи биеэ голж Исаакаас үргэлж “би хэтэрхий тарган биш байна уу” гэж дахин дахин асууж залхаадаг байсныг нь ч онцолсон байдаг. Нэгэн удаа дуучин маань амрагаасаа “Яагаад намайг хүмүүс дандаа хаядаг юм бэ?” гэж нулимс дүүрэн нүдээр асуутал өнөөх нь юу гэж хэлэхээ мэдэхгүй гацсан тухайгаа ч нуугаагүй байна. Учир нь мань эр тухайн үед амрагийн явдалдаа цэг тавихад бэлэн байсан төдийгүй хэсэгхэн хугацааны дараа “Чи бид хоёр өөр цаг мөчид учирсан бол бидэнд боломж байх байлаа” гэж Бритнид хэлээд гүнжийг орхин одсон байдаг. 2007 он хэвлэл мэдээллийнхний хувьд тэр чигээрээ Бритнигийн жил байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Өнөөх л балмад танхай үйлдэл, секс баримтууд сонин сэтгүүлийн тэргүүн нүүрийг чимж дэлхий нийтийг шоконд оруулсан хэвээр л байлаа. Яг тэр цаг үед Бритнигийн экс нөхөр Кэвин Федерлайны найзууд in Touch weekly-ийн редакцид түүний өнгөрсөн амьдралын талаарх илэн далангүй ярилцлага өгсөн нь түүнд сэхэл авалгүйгээр архи, хар тамхинд нэвчих боломжийг өгсөн. Түүнд:
Бритни охидтой группэн секс хийхийг илүүд үздэг
“Бритниг группэн секс хийх дуртай, тэр дундаа охидтой хурьцал хийх донтой” гэсэн төдийгүй цааш “Бритни энэ тухайгаа Кевинээс нуух гэж их оролддог байсан ч эхнэр нь секс хийхийн тулд үргэлж гурваас зургаан охиныг гэртээ авчран жаргадаг байсныг мэддэг байсан” тухай нь өгүүлжээ. Эхнэрийнхээ энэ мэт замбараагүй завхай явдлуудыг олж мэдсэн Кевин хүүхдүүдээ асрамжлан хүмүүжүүлэх эрх олж авахын тулд зүй бус үйл явдлуудыг нь баримтжуулан шүүхэд хандах гэж байгаа тухай нь ч нуугаагүй юм. in Touch weekly-д цацагдсан энэ мэдээллийн дараахан поп гүнжийг үнэхээр лесби юу, Hollywood-ын зартай банзал хүүхэн Пэрис Хилтонтой амрагийн холбоотой юу гэдгийг нь нотлохын тулд сэтгүүлчид, папарацциуд цаг наргүй мөшгөсний эцэст дээрх таамаглал үндэстэй болохыг баталж чадсан байна. Пэрис, Бритни хоёр нэгэн үдэш шөнийн клубт шоудаж байхдаа ариун цэврийн өрөөг дотроос нь цоожилж бүхэл бүтэн 20 минут болсныг нь хэвлэлүүд нийтэд мэдээлсний дараахан Пэрис дотны найзууддаа “Би Бритнид хайртай”гэж ам алдсан тухайг нь Английн News of the World сонин дэлгэжээ. Архи, хар тамхи, завхайрал гээд муу бүхнээс татгалзаж шинээр амьдралаа зохиохыг хүссэн Бритни MTV Music Awards-aac гурван ч шагнал авч хүмүүсийн талархлыг хүлээгээд байсан ч бас л секс амьдралтай нь холбоотой цоо шинэ мэдээлэл нийтэд дэлгэгдэж сенсаци тарьж орхилоо. Нэгэн цагт түүнтэй ор хөнжлөө хуваалцаж явсан экс амрагуудынх нь нэг англи гаралтай Аднан Галиб гэгч түүний секс бичлэгийг худалдаж ашиг олох гэж оролдож байгаа нь энэ аж. Өөрөөр хэлбэл тэр бичлэг нь өнгөрсөн жил тэдний Мексикт амарч байх үедээ хийгдсэн хоёр цагийн хувийн секс бичлэг юм байна. Түүн дээр поп од маань ягаан өнгийн хиймэл үснээс өөр биендээ наалдах зүйлгүйгээр гардаг аж. Харин энэ тухай U.K.’s Heat magazine сэтгүүл “Галиб Бритнигийн секс бичлэгийг хямд үнээр борлуулж мөнгө олох арга хэрэглэж байгаа нь энэ байх” хэмээн бичжээ. Дашрамд дурдахад Галиб энэ бичлэгтээ одоохондоо үнэ тогтоогоогүй бөгөөд худалдаж авах байгууллагатай хэлэлцээнд хүрч чадвал ямар үнээр зарагдсан нь нийтэд ил болох юм байна. Харин поп гүнж Бритни маань муу зуршлаасаа салж чадах болов уу үгүй бол дараагийн амрагаар нь хэн тодорч, ямар секс баримт нь илэрч биднийг гайхшруулах бол гэдгийг хүлээх л үлдлээ.
No comments:
Post a Comment